Тус сайт нийтлэлдээ “Манай улсад оруулж ирж буй хүнсний бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь хувиргасан амьд организм буюу генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн байдаг.
Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн гэж юу вэ?
Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн (GMO – Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар байгалиас ургасан хүнсний ургамлаас дутахааргүй шимт ургамал тариалж түүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг генетикийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэнэ.
Ийм бүтээгдэхүүн хэрэглэснээр хүний ходоодны салст гэмтэж, нянгийн эсрэг бэлдмэлд тэсвэртэй гэдэсний бичил бүтэц бий болгох аюултай. Бас нэг хор хөнөөл нь дархлааг сулруулах (хүний биеийн дархлааны 70 хувь нь өлөн гэдсэнд байдаг аж), бодисын солилцоог устгах аюултай.
Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд хорт хавдар үүсгэж болзошгүй. Хоол хүнсээр дамжин хүний биед орж ирсэн генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд хоол боловсруулах эрхтэнээр дамжин цусанд шингэж хорт хавдар үүсгэх аюултай гэж судлаачид анхааруулж байгаа юм.
Эрдэмтэд амьтдыг генийн өөрчлөлттэй хүнсээр хооллон судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд ийм бүтээгдэхүүнээр хооллосон амьтдын дархлааны систем суларч, эрүүл үр төл гаргах чадваргүй болсон байсан гэнэ.
Ийм бүтээгдэхүүнүүд савлагаа болон амтны хувьд ямар нэгэн онцлох шинж тэмдэг агуулдаггүй нь аюул дагуулж байгаа юм” гэжээ.
Жагсаалтыг Gogo.mn сайтаас үзнэ үү?