Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас 2020.01.12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Viva city” хороолол орчимд байрлах зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг дайчлан баривчиллаа. Хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Улмаар дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон байна.
Баривчлагдсан хүмүүсийн дунд Эрүүл мэнд, портын дэд сайд асан Т.Болдбаатарын охин байсан бөгөөд тэрбээр өмнө нь хар тамхины хэргээр мөн шалгагдаж байсан аж.
Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, худалдсан нь тогтоох юм бол эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг бөгөөд бидд энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Эх сурвалж: dorgio.mn