Японы тэрбумтан Юсакү Маэзава хамтдаа сар руу нисч, амьдралынх нь хань болох хүсэлтэй охид бүсгүйчүүдэд нэгэн уралдаан зарлалаа. Үүнийгээ тэр “жинхэнэ ханьтай учирч, гэрлэхийг гуйсан” бодит санал гэжээ. Маэзава сансарт нисэхийг эртнээс мөрөөдөж байсан гэнэ.
“Энэхүү онцгой газарт онцгой хүнтэй л очих хэрэгтэй” хэмээсэн тэрбээр хамтдаа сайн үйлсийн үйл ажиллагаа явуулах хүсэлтэй эмэгтэйг хайж байгаагаа мэдэгджээ.
Түүнтэй танилцах, улмаар гэрлэх, сар руу хамт нисэх эмэгтэй 20-иос доош настай байх ёстой гэсэн шалгуур тавихгүй. Хамгийн гол нь эерэг сэтгэлгээтэй байх, Маэзавад өөрийн бодол саналаа чөлөөтэй илэрхийлдэг байх хэрэгтэй гэнэ.
Маэзава 2018 онд найз бүсгүй, загвар өмсөгч, жүжигчин Горики Аямэг сар руу хамт авч явж магадгүй гэж мэдэгдэж байсан юм. 2019 оны арванхоёрдугаар сард түүнээс салсан мэдэгдсэн билээ.