Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулан УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа билээ. Хуулийн төслийг өргөн барьсан ХНХ-ын сайд С.Чинзориг “Салхитын ордыг барьцаанд тавьж таван жилийн хугацаатай бонд гаргана” хэмээн ярьсан билээ. Харин энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар арай өөр байр суурьтай байна.
Ч.Хүрэлбаатар:
-Монголбанкны Ерөнхийлөгч асуудал боловсруулаад ҮАБЗ-д танилцуулсан. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Засгийн газар шийдвэрээ гаргасан.
Төрийн болон арилжааны банкнаас авсан зээл, банк хооронд үүссэн харилцааг Монголбанк болон банкны системийнхэн тодорхой шийдэл гаргаж шийдье гэдэг санал оруулж ирсэн. Үүнийг Засгийн газраар хэлэлцсэн. Салхитын мөнгөний ордыг ашиглалтад оруулах замаар энэ асуудлыг шийдэх юм байна гэж ойлгосон.
Би байр сууриа илэрхийлсэн. Улс төрийн шийдвэр гарчихлаа. Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг.
-Таван жилийн хугацаатай, зургаан хувийн хүүтэй, хаалттай бонд гаргана гэсэн шүү дээ?
-Засгийн газар бонд гаргахгүй. Нээлттэй бондыг хөрөнгийн зах зээл дээр зараад яваад байж болдог, хаалттай бонд бол зарагдахгүй гэсэн үг.
-Тэгвэл хаанаас бонд гаргах вэ?
Засгийн газар бонд гаргахгүй. Тэгэхээр Салхитын мөнгөний ордтой холбоотой компанийн л бонд байна байх.
-Бондыг эргэн төлөх хөрөнгө нь улсын төсвөөс гарах юм уу?
-Улсын төсөв үүнд оролцохгүй.
-Засгийн газрын энэ шийдвэрт ОУВС ямар байр суурьтай байгаа вэ?
-Удахгүй ОУВС-гийнхан ирнэ. Энэ асуудлыг ОУВС дэмжинэ гэж бодохгүй байна.
1 comment
Энэ засгийн сан хөмрөг барьж байгаа мэргэжлийн сайд ийм байр суурьтай байдаг, гурав поп гар попороод байдаг