Санхүүгийн хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх олон улсын байгууллага /FATF/-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар Монгол Улсыг стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад оруулж, хугацаатай үүрэг даалгаврыг 4 чиглэлээр өгсөн.

Өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.2-4.1.9-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд тус хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх ажил хийгдэж байна.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг баталж, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулах үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хүлээсэн.

Дээрх үүргийн хүрээнд мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулгыг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дотор ирүүлэхийг Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлсэн ч нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч байгууллагууд ирүүлээгүй тул 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор асуулгыг бөглөж ирүүлэхийг дахин мэдэгдэж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг заасан хугацаанд ирүүлээгүй, хамтран ажиллахаас татгалзсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.29-ийн 11-д “Мэдээлэх үүрэгтэй этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих зорилгоор баримт, тайлан, мэдээлэл, тайлбар гаргуулан авах талаар хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулсан, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, биелүүлэхгүй байхыг уриалсан, шаардсан мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу хариуцлагын арга хэмжээ авах нөхцөл бүрдэхийг анхааруулж байна.

ЖИЧ: МУТС эрсдэлийн үнэлгээний асуулгыг дараах холбоосоор татаж авах боломжтой:

  1. Даатгалын салбар

 https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScAxn00iSrgsfRG24EZDheYG8YhERZHbzlqizsttm9aQksxwg/viewform

       2. Үнэт цаасны салбар

https://docs.google.com/forms/d/1JTvzOze-K8iCNHgAyt5_xnj0TtuTfOss0xBzoRx2gGY/edit

      3. ББСБ-уудын салбар

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScrqQHRyDUEwmZyO0q3TbmZfpfvJC5vnt4iVlinw0emfsC3rg/viewform

      4. ХЗХ-дын салбар

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeAZSyP87oamJ6145MgTCsfUjsxGbgYNWUOUmRATPyIw3ea3g/viewform

      5. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлагчид

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf9okO16VwPEduFJY4qFc38EB443xAX6at1latTDY_qZ5tLBw/viewform

Нэмэлт мэдээллийг 70137047 дугаараас авах боломжтой

 

ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн