Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ батлаад буй. 10 буюу түүнээс дээш төгрөгийн зээлийг өнгөрсөн оны сүүлчээр буюу ҮАБЗ-ийн зөвлөмж гарах сургаар мэдээлэлд ойр хүмүүс авсан нь бараг 100 гаруй тэрбум төгрөгт хүрсэн гэх мэдээллийг нэр бүхий гишүүд уг хуулийн хэлэлцүүлгийн үеэр цацсан нь олон нийтийг төөрөгдүүлж, талцуулсан гэхэд болно.
Үүнтэй холбоотойгоор нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “Ерөнхийлөгч асан Н.Багабанди энэ оны өмнө их хэмжээний тэтгэврийн зээл авсан” гэх мэдээлэл олон нийтэд хүрсэн юм. Тэгвэл Ерөнхийлөгч асан Н.Багабанди дээрх мэдээллийг үгүйсгэж, тэтгэврийн зээл аваагүйгээ нотлох баримтыг ил болгожээ.
Unuudur.mn
1 comment
Bagabandi tetgeveriin zeel avbal onigoo bolno bizde