-1280x853.jpg
2023-06-09 14:18
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилт, ногоон байгууламжийн ажил болон цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар зарим зүйлийн талаар тайлбар хийлээ. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: “Хот нийтийн аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаатай ААН-үүдтэй гурван жилийн хугацаатай гэрээ байгуулдаг болсон. Өмнө нь нэг жилийн […]

.jpg
2023-06-09 14:12
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг УИХ өчигдөр шийдвэрлэлээ. Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ. Төсөлд оруулсан зохицуулалтууд: Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах […]

.jpg
2023-06-09 14:07
Монголбанк энэ оны тавдугаар сард 2,417.8 кг алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 12.3 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Харин оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оныхоос 4.9 хувиар буурсан дүн болж байна. Оны эхний таван сарын хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 425.5 кг […]

-1280x960.jpg
2023-06-09 14:04
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 4, 5 дугаар сард хийгдсэн хяналт шалгалтаар илэрсэн 42 иргэн, аж ахуй нэгжид холбогдох зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээг тооцон ажиллалаа. Дээрх зөрчлүүдэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар гаргуулж, нийт 120 сая […]

.jpg
2023-06-09 13:58
Нийслэлийн ойн санд ойн цэвэрлэгээг 190 га талбайд хийж, 4200 метр/куб мод бэлтгэнэ. Энэ хүрээнд түймэр, хортон шавжинд нэрвэгдсэн унанга модыг цэвэрлэн ойн төлөв байдлыг дээшлүүлж, модны чанарыг муудахаас өмнө авч хэрэглэх саналыг Нийслэлийн байгаль орчны газраас гаргалаа. Цэвэрлэгээг нийслэлд Майхан толгойн ам, Ухнын ам, Хандгайтын ам, Шар хоолойн ам, Их хуандайн амд хийхээр төлөвлөжээ. […]

.jpg
2023-06-09 13:39
Ходоодны шархлааны тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор ходоодны шархлааны эмийн эмчилгээг 858 мянган төгрөг, мэс заслыг 1 сая 288 мянгаас 4 сая 98 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. Энэ оны эхний 4 сарын байдлаар дээрх оношоор хэвтэн эмчлүүлсэн 2402 иргэнд […]

.jpg
2023-06-09 13:34
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж багийн “Дорнодын булан” гэдэг газар өчигдөр 19:00 цагийн орчим хүчтэй хуй салхи салхилсны улмаас иргэн Ч-ын 5 ханатай гэр нурсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход иргэн Ч-ын 5 ханатай гэр хуй салхилсны улмаас ашиглах боломжгүй нурсан байсан тухай мэдээллийг сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой […]

-их-хурал.jpeg
2023-06-09 13:29
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.Хуралдаанаар уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны арга хэлбэрийн талаар тодруулсан гишүүдийн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн болон ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39 […]

.jpg
2023-06-09 13:26
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд Цахилгаан эрчим хүчний таван МВт-аас дээш хүчин чадалтай, эсвэл дулааны эрчим хүчний 1.5 МВт-аас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног […]

.jpg
2023-06-09 13:16
Улсынхаа нэр хүндийг гутааж эмэгтэй хүнд хүндэтгэлгүй хандсан хэргийн тухай асуудлаар УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа, Хүний эрхийн хуульч Р.Булгамаа нарын хүмүүс мэдээлэл өглөө. УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа: “Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Мөнхбат гэх этгээдийн үйлдсэн бузар гэмт хэрэг олон улсад Монгол Улсын нэр хүндийг гутааж байна. Монголын соёлыг сурталчилна гэж ийм муухай хүчингийн хэрэг […]