Иргэнээс ирсэн гомдлын дагуу бөө, удганыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгааг мэдээллээ.
ЦЕГ-ын ХМТ-өөс “Өөрийгөө бөө, удган гэдэг иргэн Ю нь Орхон аймагт шалгагдаж байгаа.
Хэвлэл мэдээлэл, цахим орчинд нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилж, худал мэдээлэл тараасан гэж иргэнээс гомдол гаргасны дагуу гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгаж байгаа” гэв.
Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг тодотголоо.