bayarmagnai-d.jpg

2019-04-09 10:11
Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өчигдөр (2019.04.08) үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргасан байна. Мөн Нийслэлийн прокурорын орлогч прокурор Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал ч хуулийн байгууллагын хүрээнд яригдаж байгаа аж. Түүний оронд нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Амарсанааг томилохоор ашиг сонирхлыг нь шалгуулахаар АТГ-т хүргүүлжээ.

3-undurlug-1.jpg

2019-04-08 17:32
Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн төрийн өндөр болон бусад 282 албан тушаалтны 2018 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг тус газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулаад байна. Цаашид холбогдох хуваарийн дагуу яам, агентлаг, шүүх, прокурор, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй байршуулах юм байна. Дараагийн удаад […]

gamshgiin-surguulilt.jpg

2019-04-08 14:08
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ талаар өнөөдөр (2019.04.08) албаныхан мэдээлэл өглөө. Энэхүү иж бүрэн сургуулилтыг сүүлийн 30 жил хийгээгүй бөгөөд энэ удаад НИТХ-аас баталсан 111 аюулгүйн талбайд зохион […]

hentii.jpg

2019-04-08 10:14
УИХ-ын 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд улс төрийн намууд хэдийнэ бэлтгээд эхэлсэн тухай Хэнтийгээс бэлтгэсэн сурвалжлагын эхний хэсэгт бид хүргэсэн. Сонгууль Хэнтий аймгийн төв буюу Хэрлэн сум, Мөрөн сум болон Хэрлэн сумын Өлзийт тосгоныг багтаасан тойрогт явагдах бөгөөд хоёрдугаар сараас хойш улс төрийн намууд, нэр дэвшигчдийн рейтинг тогтоох судалгааг орон нутгаар 2-3 удаа хийжээ. Судалгааны […]

mmmm.jpg

2019-04-06 11:47
Amazon компанийн тэргүүн Жефф Безос эхнэрээсээ салахдаа компанийнхаа нийт хувьцааны 75 хувь, эхнэрийнхээ “The Washington Post” сонин, “Blue Origin” компанийн бүх хувийг өөртөө авч үлджээ. Энэ тухай салсан эхнэр Маккензи Безос пүрэв гарагт “Twitter” хуудсаараа мэдээлсэн байна. “Жеффтэй гэр бүл салах үйл явцыг хамтын дэмжлэгтэйгээр дуусгасан, бидэнд эелдэг хандсан бүх хүнд талархаж байна” хэмээн тэрбээр […]

zurag-2.jpg

2019-04-06 11:38
Америкийн тэрбумтан, SpaceX, Tesla компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск NASDAQ биржийн арилжааны эхний хоёрхон минутын хугацаанд 1,1 тэрбум доллараа алдсан байна. Энэ нь Tesla-гийн хувьцаа 11 хувиар унасантай холбоотой гэж Bloomberg агентлаг мэдээлжээ. Цахилгаан автомашин үйлдвэрлэгч тус компанийн нийлүүлэлт I улиралд хамгийн доод түвшинд хүрч унасан гэж өмнө нь мэдээлж байсан юм. Нью-Йоркийн цагаар 9:32 […]

munhjargal.jpg

2019-04-05 15:41
Монголын үнэт цаасны зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон харилцагчдадаа үйлчилгээгээ ойртуулах зорилгоор Зайсан хилл цогцолборт 2019.04.03-ны өдөр шинэ салбараа нээлээ. Харилцагч тус салбарт очсоноор үнэт цаасны данс нээлгэх, дотоодын болон гадаадын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох боломжтой болж байгаа юм. Бид энэ үеэр Голомт Капитал ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа. -Юуны […]

56350716_436214680280846_6104633194731012096_n.jpg

2019-04-05 12:15
Сүхбаатарын талбайн зүүн талд Соёлын төв өргөөний залгаа, Соёлын төв өргөөний хүзүүвч ч гэж нэрлэгддэг байсан намхан хэсгийг АН өмчлөөд, өөрийн байраа болгоод олон оныг үдсэн байв. Одоо тэр газарт Ардчилсан намын оффис байтугай, ором ч байхгүй болоод удаж байна. АН шинэ байртай болно гэж зар түгсэнээс хойш 10 жил өнгөрч байгаа юм. Тус нам “Ардчиллын өргөө” […]

jolooch.jpg

2019-04-05 12:02
Хүмүүс аливаа худалдан авалт хийхдээ тухайн авах гэж буй зүйлээ нүдээрээ харж, гараараа барьж байж авах эсэхээ шийддэг. Интернэт худалдаа хөгжсөн өнөө цагт дэлгэцний цаанаас зурган баримжаагаар худалдан авалт хийдэг ч энэ нь өндөр дүнтэй худалдан авалтад тохирдоггүй. Жишээ нь та газар, орон сууц авахаар боллоо гэхэд сонирхсон газар, байраа заавал очиж үзэж байж шийдвэр […]

belgu.jpg

2019-04-05 10:36
Төв Африкийн орнуудыг колоничолж байх үедээ холимон арьстай олон мянган хүүхдийг эцэг эхээс нь хүчээр салгаж байсан үйлдэлдээ Бельгийн Засгийн газар уучлал гуйжээ. Өчигдөр Брюссель хотноо болсон парламентын нэгдсэн чуулган дээр тус улсын Ерөнхий сайд Шарль Мишель албан ёсны мэдэгдлийг хийжээ. Энэ үед парламентын танхимын зочдын суудалд гэмт үйлдлийн хохирогч болсон олон арван хүн сууж […]