Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас анх удаа бага насны хүүхдийг электроник төхөөрөмж дэлгэцийг ашиглах цагийн хязгаарыг зөвлөмж хэлбэрээр гаргажээ.
Энэхүү зөвлөмжид нэг хүртэлх насны хүүхдэд гар утас, таблет, компьютер огт хэрэглэж болохгүй, харин тав хүртэлх насны хүүхэд өдөрт нэг цагаас илүүгүй хугацаагаар хэрэглэж байхыг тусгажээ. Энэхүү хязгаарлалтад зурагт үзэх ч хамааралтай гэдгийг сануулсан байна.
Гэхдээ энэ зөвлөмжид дэлгэц удаан хугацаагаар харахын хор хөнөөл, сөрөг талыг тусгаагүй байна. Харин үүний оронд хүүхдийн хөдөлгөөний хомсдлыг бууруулах тал дээр анхаарахыг зөвлөжээ.
ДЭМБ-аас гаргасан энэхүү зөвлөмжийг хэт хавтгайрсан, дижитал хэрэглээний сайн талыг дүгнээгүй гэж зарим мэргэжлийн хүмүүс шүүмжилсэн байна. Тэд электроник төхөөрөмжийн дэлгэцнээс үзэх агуулга нь бүгд хортой биш, сайн чанарын агуулгатай зүйлсийг эцэг эхийн хяналтан дор үзүүлэх боломжтой гэж мэдэгджээ.