Филиппиний олтриг 7107 арлаас бүрддэг гэж албан ёсоор үздэг. 2016 онд Үндэсний газарзүйн зураг, нөөцийэ тухай мэдээллийн агентлагаас дахиад 400 арал гаргаж ирсэн байдаг. Тэгэхээр нийт 7507 аралтай гэсэн үг.
Үүн дотроос элсээр хучигдсан доорх 6 арал их өвөрмөц
1.Сиаргао, Пансукиан “Нүцгэн арал”
Пансукиан бол Минданаогийн бүлгийн ойролцоох давалгаа, серфинчдийн дурладаг бурхны арал юм. 200 м.кв талбайтай, цагаан элсээр хучигдсан, цэвэр талст цэнхэр устай энэ арлаас та усан дор шүр хэрхэн ургаж байгааг харж, зах хязгааргүй тэнгэрийг ширтэх боломжтой.
2.Сиаргао, Санта-Моника, “Камбиллинг нүцгэн арал”
“Камбиллинг” өргөнөөрөө 100 метр хүрэхгүй арал. Энэ аралд Санта-Моника хотоос завиар хүрч болно. Энд мэдээж оршин суугчид байхгүй. Учир нь тус арал дээр хэн ч хэдхэн минутаас удаан тэсч чадахгүй. Яагаад гэвэл та арлын элсийг гайхан биширч амжив уу, үгүй юу давалгаанд алга болчихдог байна. Энэ арал дээр хясаа их бий.
3.Зүүн Давао, Банабай, “Буриас”
“Буриас” бол аварга том наймаалжны жинхэнэ диваажин. Түүнчлэн үүнийг Бантай-Дагата хороолол ч гэж нэрлэж болно. Гэхдээ тун цөөхөн хүнийг энэ газарт оруулдаг байна.
4.Самал, “Санипаан алга болдог арал”
Самалын Барангайн Тамбогоос хэдхэн минутын дотор завиар хүрч очиж болдог. Алга болдог энэ жижиг арал цагаан элстэйгээс гадна мангрын ойгоор бүрхсэн, жижигхэн байшинтай. Тэнгисийн загас, амьтан дүүрэн.
5.Суригао дель Сур, Британийн бүлэг арлууд, “Нүцгэн арал”
Британийн бүлэг арлууд дотроос хамгийн их очдог гурван арлын нэг нь энэхүү нүцгэн арал юм. Эргэн тойрон Лиангийн булангийн гүн цэнхэр усаар хүрээлэгдсэн, элс бүхий энэ арал үнэхээр гайхалтай.
6.Камигуин, “Цагаан арал”
Камигунд байрладаг Мантиги хэмээх арал нь “Цагаан арал”, “Алга болдог арал” гэдэг нэрээрээ алдартай. Далайн давалгааны түвшнээс шалтгаалан өргөн нь 80-100 метр болдог. Жижигхэн шүр, цагаан элснээс бүрддэг.
Хэрхэн хүрэх вэ?
Давао нь Манданао арлын гол хот юм. Манила, Себугээс Давао-Сити рүү өдөр бүр нислэгтэй.
Камигуин арал руу Манила, Себугээс Кагаян-де-Оро хотоор дамжин хүрэх боломжтой. Түүнчлэн Манила, Себугээс Сиаргау руу нислэгтэй байдаг.