Гэрэл зурагчин Эрик Ляфорг Танзанийн альбинос хүүхдүүдийн эмгэнэлт түүхүүдийг баримт болгож гэрэл зурагтаа буулгажээ. Энэ хүүхдүүдийн бие цогцос нь увдист домчидын хэлдгээр аз авчирдаг гэнэ. Тус улс Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж буй энэ үед альбиносуудад халдах тохиолдол дахиж гарахыг үгүйсгэхгүй. Учир нь иргэд өөрсдийнхөө нэр дэвгшигчдийг аз ивээг гэж хөөрхий хүүхдүүдийг ангуучилдаг байна.
Ляфорг “Under the Same Sun” сайн үйлсийн байгууллагаас үйл ажиллагаа явуулдаг нэгэн газарт зочилжээ. Энд хоногийн 24 цагийн хамгаалалт дор альбинос хүүхдүүд амьдарч байна. Тэднийг зөвхөн хамгаалагчдын хамт л гадаа гаргадаг аж.
“Танзанид альбиносуудын бие алт шиг үнэтэй. Домч төлөгчид тэдний биеийн хэсэг болох хамар, бэлэг эрхтэн, хэл, хуруу, чихийг нь аз жаргал авчирдаг гэх эм бэлдмэл хийхдээ ашигладаг” хэмээн Ляфорг ярьсан байна.
Тус улсад 2000 оноос хойш альбиносуудыг хөнөөсөн 76 тохиолдол бүртгэгджээ. Гэхдээ бодит байдал дээрээ үүнээс ч олон альбинос амиа алдсан гэнэ. Тус улсын Ерөнхийлөгч Жакайя Киквете энэхүү халдлагуудыг “зүй бус зүйл, улс орны шившиг” гэж нэрлэжээ.
Энд тухайлбал альбиносын дөрвөн мөчний нэг нь 500-75 мянган долларын үнэд хүрдэг. Сарын дундаж цалин нь 40 хүрэхгүй доллар байдаг энэ улсад маш их тоо гэсэн үг.
Гэрэл зурагчин хүүхдүүдтэй ярьж үзжээ. 14 настай Эммануэль Фесто л гэхэд сэлэмтэй харгис халдлагаас амьд үлдсэн байна. Түүний гарын тохойноос урд хэсгийг тайрч, нөгөө гарынх нь хуруунуудыг тасдаж авчээ. Мөн тэр дөрвөн шүдээ алдаж, хэлээ гэмтээсэн байна.
Эммануэль хэдий хөгжлийн бэрхшээлтэй болсон ч зураг зурах дуртай. Тэрбээр улсынхаа Ерөнхий сайд болохыг хүсдэг.
Кабула Нгаранго охин мөн халдлагад өртжээ. Түүнийг 12-той байхад нь ээжтэйгээ унтаж байх зуур өрөөсөн гарыг нь тасаджээ. Тэрбээр хуульч болж, бусад альбиносыг хамгаалахыг хүсдэг.
6 настай Барака Космас хамгийн хэцүү тавиланг туулж гарсан хүүхэд. Түүний гарыг тайрсан хэрэгт аав нь, дүү нь гээд 17 хүн сэжиглэгдэж баривчлагджээ. Тэд хүүгийн гарыг тасдаж, 5000 доллараар заржээ.
Харин энэ бол Танзанийн зурхайч, домч.
11 настай Мвигулу Матонанге хүү гарыг нь тайрсан үеийг маш сайн санадаг. “Тэд гарыг минь бохир даавуунд ороож аваад л ой руу алга болсон” гэжээ.
Кулва Лусана 17 настай. 2001 онд нэг гаргүй болжээ. Халдлагын үеэр гэмт хэрэгтнүүдийн нэг нь түүний авга ах болохыг мэдсэн байна. “Гар тайрах үед өвдөлт мэдрэгдээгүй. Харин тэднийг явсны дараа л аймаар их өвдөж, би хашхирсан” гэжээ.
16 настай Пендо Серенгема охин гэртээ халдлагад өртжээ. “Сэлмээр хоёр ч удаа цавчсаны эцэст гар тохой хүртлээ тасарсан” хэмээжээ.
32 настай Мариам бас л альбинос. Тэр энэ хүүхдүүдэд ээж шиг нь ханддаг. 2008 онд тэр ч бас хоёр гараа болон тэвэрч явсан хүүхдээ алдсан байна.
Мариамын дүү Женифер 16 настай. Эгч рүү нь халдсаны дараа ойд хоёр 7 хоног бүгж, халдлагад өртөөгүй цорын ганц альбинос болжээ.
14 настай Адам Роберт хүү рүү ч бас сэлэмтэй дайрчээ. Түүний гурван хурууг гэмтээсэн бөгөөд Адам амь гарч, цагдаагийнхан аав, хойт ээж, том ах нь үүнд буруутай гэж мэдэгджээ. Хөршүүд нь ч үүнийг баталж, гэмт хэрэгтнүүдийг баривчилжээ. Тэрбээр “Би гэртээ хэзээ ч эргэж очихгүй” гэжээ.
1 comment
TANZANI BISH MONGOL GEJIISHDE