iStock-1-1280x853.jpg

2022-04-28 09:00
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.04.27/ хуралдаан 09.26 цагт эхэлж, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгаалын […]

debt-gdp-1200-1634247422.jpg

2022-04-27 17:30
Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн (2022.04.27) хуралдаан 11 цаг 18 минутад 75 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн […]

o-LAW-BLIND-facebook-1024x512.jpg

2022-04-27 14:40
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Манай яамнаас боловсруулсан хэд хэдэн хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хамгийн эхнийх нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл. Төр заавал хувьцаа эзэмшилгүйгээр зарим төрийн компани дотор өөрийн төлөөллийн эрхээ шилжүүлэх зохицуулалтыг тусгаж өгсөн. Цаашид төрийн өмчит компанийг […]

Хүчит-шонхор-мах-үнэ-ханш-6-2-1024x683.jpg

2022-04-27 14:40
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Засгийн газраас хоёр шийдвэр гаргалаа. Гурил үйлдвэрлэгч болон мах нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 230 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг олгохоор боллоо. Ингэснээр иргэдэд ирэх мах болон гурилын үнийн дарамтыг бууруулах юм. Мах борлуулагч аж ахуйн […]

heseg-1280x853.jpeg

2022-04-27 12:59
УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлсэн билээ. Ингээд МАН-ын бүлгийн /2022.04.25/-ийн хурлаар хэлэлцэж, тус төслийг судлах ажлын хэсэг байгуулахаар болсон билээ. Тэгвэл, тус ажлын хэсэгт Д.Тогтохсүрэн, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, С.Бямбацогт, Б.Жавхлан, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар багтжээ. Ажлын хэсэг […]

293352-27042022-1651025709-1248360152-tanhim.jpg

2022-04-27 10:51
МҮХАҮТ-аас дараах мэдэгдлийг гаргажээ. Хямрал нүүрлэсэн хүнд үед татварын өртэй аж ахуйн нэгжүүдийн банкны харилцах дансыг битүүмжлэх, татварын өрийн асуудлаар аж ахуйн нэгжүүдийг шүүхэд өгөх арга хэмжээг Татварын албанаас хэрэгжүүлж байна. Энэ нь цар тахлын хүндрэлээс гарч амжаагүй аж ахуйн нэгжүүдэд маш том дарамт болж, тэдгээрийн эргэн сэргэлтийг боомилсон бодлогогүй, цаг үеэ олоогүй алхам боллоо. Ковид-19-ийн удаа […]

6267dbcfc4f4a.jpeg

2022-04-27 10:00
“Байгалиа хамгаалъя” ногоон дуу хоолой Байгаль хамгаалах сарын аяныг Баянхонгор сумын хэмжээнд өрнүүлж байна. Баянхонгор аймгийн ИТХ, ГХУСАЗЗ /Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл/, Баянхонгор сумын ЗДТГ, Баянхонгор аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар хамтран тус аяны хүрээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг хандлагыг өөрчлөх зорилготой ажлуудыг […]

эрчимхүч-1280x678.png

2022-04-27 07:15
“Орос-Украины дайны улмаас Монголын эдийн засагт тулгарч буй сорилтууд” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Монголын Банкны холбооноос зохион байгуулсан. Энэ үеэр  Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү “2022 онд Олон Улсын харилцааны түүхийн шинэ үеийн эхлэл тавигдана. Монголчууд эх орны дайнд Оросыг дэмжиж оролцож байсан учраас тэр үе шигээ санаад байх шиг байна. Украины дайн бол эх орны дайнаас […]

eruul-1.jpg

2022-04-26 15:50
Орон даяар зохион байгуулагдах “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх” үзлэгийн талаар Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өгөв. Тэрбээр “Эрүүл мэндийн сайдын гуравдугаар сарын 5-ны өдрийн А139 дугаар тушаалаар хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, шинжилгээ, оношилгооны журам батлагдсан. Энэ тушаалын гол онцлог […]

mah-1.jpg

2022-04-26 10:45
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:  ”Коронавирусын халдварт цар тахлын улмаас 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зогссон мах, махан бүтээгдэхүүний экспортыг сэргээх хүрээнд хятадын талын холбогдох байгууллагатай харилцан ажилласны дүнд 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн үхэр, хонины махны экспортыг сэргээх нөхцөлийг бүрдүүлжээ. Хятадын талтай эхний ээлжинд Замын-Үүд авто замын боомтоор чингэлэг […]