Циркийг тойрсон авто зам, гүйлтийн зам, ногоон байгууламж хийхээр төлөвлөжээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас иргэдэд ээлтэй, амарч зугаалах тухтай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд циркийг тойрсон авто зам төлөвлөсөн бөгөөд замаа дагаж гүйлтийн зам, ногоон байгууламж хийхээр зэхэж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэв.
Одоогийн байдлаар циркийн баруун талаар талаар авсан хатуу хучилттай зам стандартын бус, мухар бөгөөд буцах хөдөлгөөн их байдгаас замын ачааллыг нэмэгдүүлдэг. Мөн одоогийн авто замын хөдөлгөөний урсгал нь явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан амрах талбай бага юм.
Иймд тухайн байршлын төлөвлөлтийг шинэчлэн хоёр уулзвартай болгож, Циркийн баруун талаар нэвтрэх авто машины урсгалыг нэмэгдүүлснээр түгжрэлийг бууруулах, эрүүл аюулгүй орчин бүхий ногоон байгууламж бий болох нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
1 comment
За бас хэдэн тэрбумыг залгих нь уу. Самарсайхан шиг новшров.