Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагааг өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотой мэдээллийг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням өглөө.
Тэрээр ““Бэлтэс мөрөн” ХХК нь иргэдтэй хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулж, мөнгө авдаг байсан. Авсан мөнгөө нэг сарын дотор 30 хувиар өсгөж, буцааж олгодог байсан. Энэ нь хууль бус үйл ажиллагаа болох нь тогтоогдсон.
Одоогийн байдлаар нийт 15 мянга орчим тухайн компанид мөнгө өгсөн нь тогтоогдсон. Тэдний 12 мянга орчим нь мөнгөө буцааж авсан. Харин гурван мянга орчим иргэн хохирсон нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Хэрэгт холбогдуулан тус компанийн таван алба хаагчид таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Иргэдээс 5-10 сая төгрөг татдаг байсан” гэлээ.