Хятадын Эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн дээд лигийн 2021-2022 оны улирлын эхний хагас буюу 10 тойргийн тоглолт өндөрлөж, түр завсарласан. Улирлын эхний хагасын 10 тоглолтод Цанчүнь хотын багийн довтлогч Ургамал 7 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтад аман хүзүүдэж байна.
Өвөр Монгол охин Ургамал анх 2020 оны Токиогийн зуны олимпын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээнд Хятадын үндэстний шигшээ багт дуудагдан олны анхааралд орж байсан бол 2022 оны Хятадын Хөл бөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд сэлгээнээс гарч тоглон амжилттай дамжуулалтаар багтаа оноо авчирч, баг нь уг тэмцээнд тэргүүлжээ. Энэ жилд тэрээр дээд лигт тогтмол сайн тоглож, багийнхаа хамгийн сайн товлогч болоод байна.
Ургамал 1996 онд Өвөр Монголын Улаанхад хотын Байран Баруун хошуунд төрсөн, 2009 онд Хошууны төв Их Байшингийн монгол дунд сургуулиас төгсөн мэргэжлийн хөл бөмбөгийн тамирчин болох замаа өлгөжээ.