НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ахлагч Ахим Штайнер Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлэх үеэрээ Украинд болж буй үйл явдал олон орны эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлээд байна гэжээ.
Түүний хэлснээр дэлхийн өнцөг булан бүрт, 70 гаруй улс инфляци нэмэгдсэн, зээлийн хүү өссөн зэргээс болоод дефолт зарлаж болзошгүй болсон аж. “Хөгжиж буй олон оронд нөөцөнд нь ямар ч мөнгө үлдсэнгүй” хэмээн Штайнер хэлжээ.
Түүнчлэн хөгжингүй орнуудын хөгжиж буй орнуудад тусламж болгон шилжүүлдэг байсан төсвийн зарим хэсэг өдгөө Украиныг зэвсэгжүүлэхэд зарцуулагдаж байгаа гэнэ. Үүнээс гадна Украины дүрвэгчдийг байршуулахад олон сан хөрөнгөө хоосолж байна гэжээ.
Үүссэн асуудалтай холбогдуулан НҮБ-ын төлөөлөгч Оросы, Украинаас үр тариа нийлүүлсэн хэвээр байр нь нэг гарц гаргалгаа гэж тэмдэглэсэн байна. Энэ нь үнийг бууруулж, дэлхийн зах зээл дээр үүссэн хомсдолыг арилгана гэжээ.
Эх сурвалж: nsn.fm
2 comments
Хятадын вирус Оросын дайнаас болж дэлхийн байдал хүндэрч байна даа
Дэлхийн өнцөг булан бүрт АНУ-ын санхүүжилтээр байгуулагдсан биологийн нууц лаборторт олон вирус бүтээгдсэний нэг нь “ковид” байх өндөр магадлалтайДЭМБ-аас Хааны лабортороос вирус алдагдсан гэж барин тавин балтаагүй. Тэр комист хятадыг үзэн ядагч үзэлтэй эрдэмтэн ч багтсаан.Дайны асуудалч ялгаагүй АНУ тэргүүтэй барууны хатгаасаар жүжигчин, хар тамхичин Зеленскийн гар нь болж улсаа,иргэдээ сүйрүүлсээн. Үүнийг нь украйнчуудын зарим нь Зеленскийн улаан нүүрэн дээр хэлж харааж байхад Зеленскийн юу хэлж чадахгүй хий л толгойгоо сэжлээд байгаа бичлэг хэд хэд явсныг харсаан.