Бристолын их сургуулийн эрдэмтэд орой эрт унтаж, өглөө эрт унтдаг эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл 40-48 хувиар бага болохыг олж тогтоожээ. Эрдэмтэд судалгаандаа 400 мянга гаруй эмэгтэйн мэдээллийг оруулсан байна.
Судалгаагаар орой унтаж, өглөө эрт босдоггүй 100 эмэгтэйгээс хоёр нь хөхний хорт хавдраар өвчилж байхад өглөө эрт босдог 100 бүсгүйгээс ганц л тохиолдол илэрчээ.
Мөн их унтах нь ч эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна. Тухайлбал, 7-8 цагаас илүү хугацаагаар унтдаг эмэгтэйчүүд хөхний хорт хавдартай болох эрсдэлээ 20 хувиар нэмэгдүүлж байна гэсэн үг.
Уг судалгааг явуулсан эрдэмтэн Ребекка Ричмондын хэлснээр энэхүү шинэ нээлт нь хүний өөрөө бие даан өөрчилж болох зуршил болохоор аль болох дагаж мөрдөхийг хичээх хэрэгтэй гэжээ.
Эх сурвалж: ВВС