Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Цагдаагийн төв байгууллагаас зохион явуулж буй иргэд, олон нийтэд чиглэсэн “Байгалиа бүтээе” аянд нэгдэж нийтийн тээврийн үйлчилгээний том оврын автобусыг байгалийн төрхөөр тохижуулан уг нөлөөллийн аяныг иргэд олон нийтэд сурталчлан ажиллаж байгаа ажээ.