10-5.jpg
2021-11-11 09:25
БНХАУ-ын Эрээн хотод коронавируст халдварын улмаас тогтоосон хөл хориог цуцалсан хэмээн нийгмийн сүлжээнд өчигдрөөс мэдээлэгдэж эхэллээ. Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газар Гадаад харилцааны яаманд мэдээ ирүүлсэн бөгөөд “Хөл хориог шат дараатайгаар бууруулах талаар албаныхан ярилцаж байгаа ч ямар нэг шийдвэр гараагүй. Эрээн хотод хатуу хөл хорионы дэглэм үргэлжилсэн хэвээр байгаа”-г мэдэгджээ.

08-4.jpg
2021-11-11 09:23
Боловсрол, шинжлэх ухааны яам нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу иргэдийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад суралцуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэрээ, хэлэлцээрт сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дангаар, эсвэл манай яам, Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулахаар тусгагдсан байдаг болно. ​2022-2023 […]

04-16.jpg
2021-11-11 08:53
Монгол Улсын Засгийн газраас 2021.05.19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан хуулийн төсөлд өгөх саналыг УИХ-ын нэр бүхий гишүүдэд хүргүүлээд байна. Санал нь Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс Бодлогод залуусын хяналт ТББ-ын дэргэдэх Засаглалд залуу […]

03-18.jpg
2021-11-11 08:42
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Нийслэл хотын нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд багтаамж ихтэй, шинэ төрлийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж барих төслийн ТЭЗҮ-г ирэх оны нэгдүгээр улиралд багтаан боловсруулах ажлыг гүйцэтгэх этгээдийг онцгой журмын дагуу шалгаруулж, ажлыг эхлүүлэхийг Нийслэлийн Засаг дарга […]

9874.jpg
2021-11-10 17:40
Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жил, Монголын театрын музейн 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Соён гэгээрүүлсэн 90 жил” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2021.11.10/ боллоо. Тус арга хэмжээнд үе үеийн ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирж, санаа бодлоо солилцсон юм. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд нь Улсын драмын эрдмийн театрын түүхэн үечлэлийг түлхүү харуулахыг зорьжээ. […]

568.jpg
2021-11-10 17:30
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн авто замын түгжрэлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн. Энэ үеэр хэд хэдэн санал дэвшүүлсний дотор -Улаанбаатар хотод шинээр бүртгэгдэх тээврийн хэрэгслийн тоог 10 орчим мянгад хязгаарлах замаар квот тогтоох, -Хос хөдөлгүүртэй автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах, -Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох зэрэг саналууд байсан бөгөөд эдгээр саналтай […]

47-1.jpg
2021-11-10 17:13
Монгол-Хятадын технологи дамжуулах төв Хөдөө аж ахуйн их сургуулийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвд нээлтээ хийлээ. Нээлтийг Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төв зохион байгуулж ХХААХҮЯ, БШУЯ, Инновац, технологийн газар, ХААИС, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хятад-Монголын технологи дамжуулах төвийн удирдлага, төлөөллүүд оролцон баяр хүргэж үг хэллээ. Нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинжлэх […]

5858-1.jpg
2021-11-10 16:46
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулах асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан асуудал, шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2022 онд нийслэл хотын түгжрэлийг бууруулахад зарцуулахаар төсөвлөгдсөн 420 тэрбум төгрөгийн задаргааг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Энэ төсөв цаашдаа 2023, 2024 онд тавигдаад явах учраас төлөвлөсөн ажлуудаа гурван жилдээ хийгдэх байдлаар тооцоолж байна. Өнөөдрийн […]

369.jpg
2021-11-10 16:24
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, тээвэрлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг тодорхой ажлуудыг хийсэн. Нөөцийн мах бүрдүүлэх зорилгоор 100 тэрбум төгрөгийг 3 хувийн хүүтэй зээлэх нөхцөл бүрдүүлээд байгаа. Арилжааны банкуудаас өгсөн мэдээллээр 81 тэрбум төгрөгийн зээл судлагдаад мах бэлтгэлийн ААН-үүдэд олгогдсон байна. […]

45-3.jpg
2021-11-10 15:18
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, “Токио-2020” олимп болон паралимпын наадамд өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад төрийн дээд одон медаль гардуулахаар болжээ. Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Бямбажавын Баттулгад гавьяат дасгалжуулагч, “Токио-2020” олимпийн наадмын хүрэл медальт, “Женко” клубын тамирчин,  Олон улсын хэмжээний мастер Бат-Очирын Болортуяад гавьяат тамирчин цол хүртээхээр болсон байна. Шагналыг маргааш […]