БНХАУ-ын Эрээн хотод коронавируст халдварын улмаас тогтоосон хөл хориог цуцалсан хэмээн нийгмийн сүлжээнд өчигдрөөс мэдээлэгдэж эхэллээ.
Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газар Гадаад харилцааны яаманд мэдээ ирүүлсэн бөгөөд “Хөл хориог шат дараатайгаар бууруулах талаар албаныхан ярилцаж байгаа ч ямар нэг шийдвэр гараагүй. Эрээн хотод хатуу хөл хорионы дэглэм үргэлжилсэн хэвээр байгаа”-г мэдэгджээ.