87-1.jpg
2021-11-11 14:47
Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ой тохиож буй энэхүү цаг үед Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөнд өнөөдөр УДЭТ-ын уран бүтээлчид цэцэг өргөлөө. 2016 онд театрын 85 жилийн ойгоор их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн Ш.Гүрбазарын зохиол болох “Жаргаагүй нар” жүжгийг найруулж […]

8915.jpg
2021-11-11 14:40
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Токио-2020 паралимпын наадмын аварга, Гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ,  Токио-2020 наадмын жүдо бөхийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Д.Баттулга – Пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга –Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр- Хүндийн өргөлтийн ахлах дасгалжуулагч Хүний гавьяат […]

999-4.jpg
2021-11-11 14:07
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганаар 2021 оныг “Тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засгийн олон улсын жил” хэмээн зарласан хэдий ч энэ хугацаанд аюулт өвчний улмаас бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Дэлхий даяар цар тахлын дараах хэвийн амьдралын дүрмийг баримталж, эдийн засгаа сэргээхээр зүтгэж буй энэ үетэй хөл нийлүүлэн Монгол Улс соёлын салбараа […]

155-2.jpg
2021-11-11 12:31
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр гурван эрхэмд Ардын багш, 17 хүнд Гавьяат багш цол олголоо. Ардын багш: Ж.Нямжав /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль/ Н.Ням-Осор /Их-Засаг их сургууль/ Д.Бадарч Гавьяат багш: Б.Жадамба /МУБИС/ Д.Алтанхүү /Увс аймгийн ЕБС-ийн ахмад багш/ Ц.Батаа /Төв аймгийн МСҮТ-ийн багш/ Д.Ганчимэг /Сант сургууль/ Р.Бат-Эрдэнэ /МУИС-ийн захирал асан/ З.Бат-Эрдэнэ /Нийслэлийн 1-р […]

88-7.jpg
2021-11-11 12:02
Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” ирэх Бямба гараг буюу 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болохоор болжээ. Барилдаанд цэрэг, хүчний таван спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглох юм. Түүнчлэн барилдааныг үзэгчидтэйгээр зохион байгуулахыг МҮБХ-ноос мэдээллээ.

99-3.jpg
2021-11-11 11:45
“Нутгийн шийдэл” төрийн бус байгууллагаас Нийслэлийн Засаг даргын захирамжаар Туул голын үерийн хамгаалалтын даланг нурааж буй асуудлаар өнөөдөр /2021.11.11/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус төрийн бус байгууллагын тэргүүн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хийсэн гэрээнд далантай холбоотой ямар ч зүйл бичигдээгүй байхад автозам барих нэрийдлээр хуулийг ноцтой зөрчиж байна. Хэрэв Туул гол үерлэх юм бол Богд […]

56-1.jpg
2021-11-11 11:03
Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр нийслэл Улаанбаатар хотод байгуулах төслийн урьдчилсан судалгаа, шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, хэрэгжүүлэх боломжит бүтцийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулахыг Засгийн газраас холбогдох сайд, дарга нарт даалгасан байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлж хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр байгуулбал 2024 оноос нийт хог хаягдлын 31,8 […]

11-9.jpg
2021-11-11 10:11
Огноо: 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төслийн нэр: “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх такси үйлчилгээ төсөл” Сонгон шалгаруулалтын дугаар: УБХК2021/11-01 Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Шинэ нисэх буудлын зорчигч тээвэрлэх такси үйлчилгээ төсөл” хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг […]

12-6.jpg
2021-11-11 10:09
Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх зорилгоор төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэдээс авдаг шалгалтыг энэ сарын 15-21-ний өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулна. Нийтлэгдсэн хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүйг Төрийн албаны зөвлөлөөс санууллаа. Уг шалгалт нь 2021 он гарсаар зохион байгуулж буй гурав дахь ерөнхий шалгалт юм.

1-12.jpg
2021-11-11 10:02
Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шинэ санаа, бүтээл, дэвшилтэд технологи, инновацыг нэвтрүүлэн ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Их Британи улсад амжилттай нэвтрүүлээд байгаа хаяг байршлыг нарийвчлалтай, шуурхай тогтоох what3words буюу 3 үгт хаягжилтын системийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд […]