44-5.jpg
2021-11-12 10:08
Дотоодын аялал жуулчлалыг идэвхжүүлэх, монгол өв соёлыг сурталчлах, тусгай сонирхлын аяллыг хөгжүүлэх зорилгоор “Талын түмэн адуу” уламжлалт үйл ажиллагааг энэ сарын 19-21-нд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулахаар болжээ. Морьтны өв соёл, ёс уламжлалыг залуучуудад өвлүүлэх, адууг уналга эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэх зорилготой уг үйл ажиллагааг “Мөнх харилцаа” ТББ-аас зохион байгуулж ирсэн юм. Долоо дахь жилдээ зохион […]

03-19.jpg
2021-11-12 09:20
Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас тус хотын 6 хороолол, хатуу хөл хориотой байсан 84 бүсийн хяналтын дэглэмийг 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сулруулж байгаагаа зарлажээ. Дэглэм суларснаар эдгээр дүүрэг, бүсийн иргэд гэрээсээ гарах, тухайн дүүрэг, бүсийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болсон байна. Эдгээр бүсэд хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байх […]

01-28.jpg
2021-11-12 09:00
Нийслэлд амьдарч байгаа гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг аливаа эрсдэлээс хамгаалах, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх, халамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Нийгмийн хамгааллын тусгай төв зэрэг байгууллагууд […]

78-5.jpg
2021-11-11 18:05
Монгол Улс шинээр мэндэлсэн хоёр иргэнээ улсын бүртгэлд цахимаар бүртгэлээ. Тодруулбал, Амгалан амаржих газарт мэндэлсэн иргэн Э болон М нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэлийг “e-Mongolia” системээр цахимаар бүртгэсэн бол Өргөө амаржих газарт мэндэлсэн иргэн Н болон Х нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэлийг “e-Mongolia”-р бүртгэсэн байна.

66-4.jpg
2021-11-11 17:27
Энэ сарын 26-ны өдөр бүх нийтээрээ амарна. Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар “4.1.8 Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1”, “4.1.9 Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26”-нд бүх нийтээрээ амардаг. Энэ онд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр […]

77-3.jpg
2021-11-11 15:46
Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Ардын багш, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ. АРДЫН БАГШ ЦОЛЫГ: Монгол […]

7-8.jpg
2021-11-11 15:26
Цахилгааны утас шатаж орон сууцанд гал гарсан байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн арваннэгдүгээр хороо, “Ахмад”-ын хотхоны 901 дүгээр байрны 13 давхарт өчигдөр өглөө гал гарчээ. Энэ тухай дуудлага оройны 10:00 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Гал унтраах аврах багийнхан очиход тус байрны 3-10 давхрын цахилгааны утас шатаж байсныг яаралтай унтраажээ. Мөн тус орон сууцнаас 120 хүнийг яаралтай гаргажээ. […]

966-1.jpg
2021-11-11 15:16
НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийн хууль бус үйлдлийн талаар НЭМГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ. НЭМГ-ын мэргэжилтэн Д.Нарантуул “НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржтой хамтран ажиллаад есөн сар боллоо. 2021 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр архидан согтуурсан гэсэн үндэслэлээр гурван ажилтнаа халсан гэсэн мэдээллийг Б.Бямбадорж өөрөө хийсэн. Энэ ор […]

02-22.jpg
2021-11-11 15:07
Энэ жил Монгол Улсын батлан хамгаалах салбарт олон түүхэн ой тохиож байгаагийн нэг нь манай орны анагаах ухааны салбарын ууган байгууллагуудын нэг Цэргийн төв эмнэлгийн 100 жилийн ой юм. Тус эмнэлгийн хамт олон энэ түүхэн ойнхоо хүрээнд олон бүтээлч ажил, арга хэмжээг өрнүүлж байгаагийн нэг нь “Цэргийн төв эмнэлгийн 100 жил” сэдэвт анхны маркийг загварчлан […]

999-5.jpg
2021-11-11 14:59
Канад улсын Засгийн газрын дэмжлэгтэй Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн дөрөв дэх удаагийн элсэлтийг эхлүүлжээ. Энэхүү хөтөлбөр нь төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, албан тушаал ахих, тэдний чадавхыг […]