Монгол Улс шинээр мэндэлсэн хоёр иргэнээ улсын бүртгэлд цахимаар бүртгэлээ.
Тодруулбал, Амгалан амаржих газарт мэндэлсэн иргэн Э болон М нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэлийг “e-Mongolia” системээр цахимаар бүртгэсэн бол Өргөө амаржих газарт мэндэлсэн иргэн Н болон Х нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэлийг “e-Mongolia”-р бүртгэсэн байна.