БНСУ-д маргаашнаас буюу 11 сарын 12-ноос шатахууны үнэ литр тутамдаа 164 воноор хямдарна.

Нефтийн үнэ өсөхийн хэрээр үнийг тогтворжуулах үүднээс Засгийн газраас шатахууны татварыг түр хугацаагаар 20 хувиар бууруулах шийдвэр гаргасан байна.

Ингэхдээ дизель түлшний үнийг 116 воноор, шингэрүүлсэн шатдаг хийн бутаны үнийг 40 воноор бууруулах төлөвтэй байна. Өнгөрсөн сарын 26-нд олон улсын зах зээлд нефтийн үнийн өсөлтөөс үүдэн шатахууны үнэ өсөхөд БНСУ-ын Засгийн газар үнийг тогтворжуулахын тулд ийм шийдвэр гаргасан байна. Үнийн бууралт ирэх оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл нийт зургаан сар үргэлжилнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн