judo1.jpg

2022-06-16 08:30
Жүдо бөхийн Улаанбаатарын Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Монголд болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах, “Парис-2024” олимпын наадмын оноо олгох тус тэмцээнд манай улсаас 54 жүдоч эх орныхоо дэвжээнд зодоглоно. Тэмцээний нэг өдрийн хэсгийн барилдааны тасалбар 30.000, финалын барилдааных 50.000 төгрөгийн үнэтэй. Гурван өдрийн турш үзэх VIP тасалбарын […]

zasgiin-gazar.png

2022-06-15 10:05
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авах зарим арга хэмжээний талаар -Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл -Тавантолгой түлш ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ -Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам засахад хөрөнгө гаргах тухай тогтоолын төсөл -Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төслүүдийн […]

Үндсэн-хууль-1.jpg

2022-06-13 20:00
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.13/ хуралдаанаар Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлж байгаа саналууд, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн […]

image_660-1-1280x799.jpeg

2022-06-13 18:16
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон МУСТА, жүжигчин Б.Амарсайханыг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Б.Амарсайхан нь Монголын шинэ цагийн кино, урлагийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, монгол уран бүтээлчдийг дэлхийн тавцанд гарах гүүр болж, гадаад ертөнцөд эх орноо сурталчлан таниулахад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тэрээр Монгол […]

crossfit.jpg

2022-06-13 14:00
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “976 Mongolian Throwdown 2022” кроссфитийн нээлттэй тэмцээн болно. Тэмцээнд Монголын кроссфитийн шилдэг 50 тамирчин оролцож, эрэгтэй RX, эмэгтэй RX, эрэгтэй 35+ RX гэсэн үндсэн гурван ангилалд өрсөлдөнө. Мөн урилгаар олон улсын тамирчид оролцох аж. Энэ сарын 18-нд болох уг үйл ажиллагааг олон улсын жишгээр задгай талбайд зохион байгуулж байгаагаараа онцлог билээ.

enh-2.jpg

2022-06-11 10:00
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт болон улс даяар эхэлсэн эрт илрүүлгийн шинжилгээний явцын талаарх мэдээллийг сонслоо.

ukraine.jpg

2022-06-10 15:39
Оросын цэргийн үйл ажиллагаанаас болж Украины дэд бүтцэд учирсан хохирол 103.9 тэрбум ам. долларт хүрсэн гэж Киевийн Эдийн засгийн сургууль пүрэв гарагт нийтэлсэн тайланд үзүүлжээ. Лхагва гарагийн байдлаар орон сууцны барилгад учирсан шууд хохирол 39.3 тэрбум ам.долларт хүрсэн гэж тайланд үзүүлжээ. Түүнчлэн авто зам 30 тэрбум, үйлдвэр аж ахуйн нэгжийнх 11.4 тэрбум, иргэний нисэх онгоцны […]