гадаад-харилцаа.jpg

2022-06-21 17:30
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2022 оны зургаадугаар сарын 21-ний өдөр НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенког томилолтын хугацаа дуусгавар болж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Виктор Лутенко нь 2019 онд Монгол Улсад томилогдон ирснээсээ хойш Монгол Улс, ОУШХБ хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, дотоодын шилжилт хөдөлгөөний талаарх ойлголт, […]

зам-2.jpg

2022-06-21 15:19
Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 онд зам засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршил дахь гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр болсон. Тэдгээр авто замуудад сүүлийн 15-20 жилийн хугацаанд ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, энэ нь зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан тул […]

атг.jpg

2022-06-21 14:55
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлтэй хамтран ажиллахаар болж Санамж бичиг байгууллаа. Хамтран ажиллах Санамж бичигт ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат нар өнөөдөр гарын үсэг зурав. Хоёр тал холбогдох хууль болон Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтэд хяналт тавих, иргэд,олон нийтийн эрх ашгийг хамгаалах […]

1223.jpg

2022-06-21 14:35
Монголын жүдо бөхийн холбоо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дэлхийн цуврал болох “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнийг энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотноо “Степпе арена”-д зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа. “Улаанбаатар их дуулга-2022”-ын зохион байгуулалтын талаар […]

атгг.jpg

2022-06-21 12:05
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны зургаадугаар 13-17-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 382 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 120 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 262 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын […]

111-1.jpg

2022-06-21 12:00
Бэлчээрийн газрын мониторингийг хээрийн хэмжилт болон зайнаас тандан судлалын аргыг боловсруулах сургалт боллоо. Сургалтад Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтэс, дүүргийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүд болон 21 аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын суурь судалгаа, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд танхим болон цахимаар оролцлоо. Сургалтын зорилго нь бэлчээрийн газрын мониторингийг хээрийн […]

бнсу.jpg

2022-06-21 10:42
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс, Сөүл дэх МҮОНРТ-ийн төлөөлөгчийн хамт 2022 оны зургаадугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын Чонан, Тэжон хотын хорих ангид ял эдэлж байгаа Монгол иргэдээ эргэж уулзав. Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн, Дэд консул Г.Оюун-Эрдэнэ нар хорих ангийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултад хариулж, мэдээлэл өгчээ. […]

123.jpeg

2022-06-21 10:11
Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны хүндэтгэлийн танхимд өчигдөр /06.20/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шагдарын Гансүхэд “Алтан гадас” одон гардуулах ёслол боллоо. Монгол Улс, ОХУ-ын хооронд жүдо бөхийн түншлэл, спортын хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндөөр үнэлж, Ш.Гансүхэд “Алтан гадас одонгоор шагнасныг БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан гардуулж, баяр хүргэлээ. Ш.Гансүх нь ОХУ-ын Бүгд […]

zam-1.jpg

2022-06-21 08:30
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Хэнтий аймгийн Бэрх, Өмнөдэлгэр, Батноров, Норовлин, Дадал суманд  хэрэгжиж буй авто замын төслүүдийн бүтээн байгуулалт, гүйцэтгэлийн ажилтай танилцлаа. Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Өмнөдэлгэр сум хүртэлх 52.5 км хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд одоогоор 30 гаруй км газарт хөрс хуулж, ажил  төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг Гүйцэтгэгч Тэгш плант ХХК-ийнхан […]

ROAD-TO-PARIS.jpg

2022-06-20 16:00
“Парис-2024” зуны олимпын наадмын албан ёсны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн олон улсын тус тэмцээн зургаадугаар сарын 24-26-ны хооронд “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д үргэлжилнэ. Монголын Жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоо, Ерөнхийлөгчийн […]