Зэвсэгт хүчний 326 дугаар ангиас хугацаат цэргийн алба хааж байгаа түрүүч, байлдагч нарын эцэг эх, ар гэрийн төлөөллийг урьж “Гэрээт цэрэг-Гэрэлтэй алба” сурталчилгааны арга хэмжээг 7 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Тус анги 2021-2022 оны сургуулийн жилд иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдаар бүрдүүлсэн хөгжмийн салааны тайлан тоглолтыг эцэг, эхчүүдэд хүргэсэн бол энэ удаа цэргийн гэрээт албыг сурталчлах ажлаар үргэлжлүүлсэн юм.
Сурталчлах өдөрлөгөөр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч дарга, штабын дарга, дэд хурандаа Ү.Уянгасайхан эцэг эхчүүдэд цэргийн гэрээт алба хаах эрх зүйн зохицуулалт, нийгэм хамгаалал, цалин хөлс, эдлэх боломжуудын талаар мэдээлэл хүргэж, Зэвсэгт хүчний өнөөгийн хөгжлийн талаар танилцуулга хийсэн юм. Ялангуяа
Энэхүү сурталчилгааны ажлын үр дүнд 27 хугацаат цэргийн алба хаагчаас цэргийн гэрээт албанд элсэх хүсэлт гаргасан бөгөөд тэдний эцэг, эхчүүдтэй тусгайлан уулзалт зохион байгуулан, алба хаах гэрээний нөхцөлийг танилцуулж, мэдээлэл солилцов.
Эцэг эхчүүдийн зүгээс хугацаат цэргийн албаа үлгэр жишээчээр хааж байгаа түрүүч, байлдагч нарыг цэргийн гэрээт алба, ахлагчийн албандаа сонгон шалгаруулж элсүүлэх ажлыг эрчимжүүлэхийг захиж байсан юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.