ЗГ: Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрнээр ашиглах төслүүдийн талаар хэлэлцэнэ

2022-07-27 09:31
zg

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан энэ мөчид үргэлжилж байна. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнд:

– Төрийн өмчийн дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зарим байгууллагын талаар авах арга хэмжээ,

– Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нүүрс болон ачаа ачиж буулгах терминал, логистикийн төв байгуулах хүрээнд Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоол,

– Намрын ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай Засгийн газрын тогтоол,

– Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын тухай,

– Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүдийн талаар,

– Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрнээр ашиглаж, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төсүүдийн талаар зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцах аж.

Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг бид тухайн үед нь мэдээлэх болно.