shat-1.jpg

2022-08-10 14:13
Энэтхэгийн Ченнай хотноо зохион байгуулагдсан Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад өчигдөр өндөрлөлөө. Тус олимпиадын эмэгтэйчүүдийн ангиллын 4 дүгээр ширээнд Монголын шигшээ багийг төлөөлөн тоглосон Орхон аймгийн уугуул, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Бат-Эрдэнийн Мөнгөнзул алтан медаль хүртлээ. Тэрбээр 10 өрөг тоглохдоо 8 хожиж, 1 тэнцэн, 1 хожигдож 85 хувийн хожил авч 4 дүгээр ширээний бусад […]

benzina-1.jpg

2022-08-10 13:24
Нийслэлийн Байгаль орчны газрын Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтсээс долдугаар сарын 27-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газрын тосны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн 225 шатахуун түгээх станц /ШТС/-ын ариун цэврийн байгууламжид тандалт судалгаа хийж, нүхэн жорлонг тоолж бүртгэжээ. Тандалт судалгаагаар […]

enhbayr-1.jpg

2022-08-10 11:26
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар долдугаар сарын 27-ны өдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд улс төрийн намуудын саналыг нэгтгэж, танилцуулах чиг үүрэгтэй аж. Ажлын хэсэгт -Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг, -Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд, -Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл, […]

zas1.jpg

2022-08-10 09:40
Засгийн газрын Лхагва гариг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар, • Хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн ажлын явц, • Гол нэрийн төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, ханшийн мэдээлэл, инфляцийг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө, • Монгол Улсын Засгийн газрын гаргасан гадаад үнэт цаас болон гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төслийн ашиглалт, […]

тширшиышйхйи.jpg

2022-08-10 08:00
Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Нямжаргалын Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэлтээс гарчээ. Яруу найрагч Н.Минжинсайхан өмнө нь 2008 онд “Он саргүй өдрүүд”, 2013 онд “Шувуудын ай”, “Навчис залбирахад”, 2017 онд “Усанд хөвсөн намар” зэрэг яруу найргийн номоо өлгийдөн авсан уран бүтээлч юм. Мөн 2020 онд дууны анхны эмхэтгэл гавьяат […]

rain-1280x720.jpg

2022-08-10 06:00
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 […]

Амарсайхан.jpg

2022-08-09 15:54
Шадар сайд С.Амарсайхан Эмээлт дэх махны үйлдвэрт хийсэн шалгалтын асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүдтэй уулзах уулзалт үргэлжлэж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Ямар ч сэтгэлгүй, асуудлыг шийдэх зорилго алга байна шүү дээ. Энэ та нарын ажлын үндсэн үүрэг. Наадмаар амралтгүй ажилласан гэх нэрээр үндсэн ажлаа хаяж болохгүй. Мал эмнэлгийн ерөнхий газрын лаборатори яагаад ийм удаан […]

zimbab.jpg

2022-08-09 15:46
“Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл болох “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаанд оролцохоор Бүгд найрамдах Зимбабве улсын цэргийн алба хаагчид өнөөдөр Монгол Улсад ирлээ. Тус улсын баг тамирчдыг “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд угтан авч, уралдааны бэлтгэл ажлын явцын талаар […]

233.jpg

2022-08-09 15:30
“Орфей” театр Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжгийг Монголын үзэгчдэд хүргэж мэргэжилтнүүдээс болон үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Мөн тус бүтээл оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах 13 дахь удаагийн “Мөнгөн мод” ёслолын арга хэмжээнээс шилдэг найруулагч /М.Батболд/, шилдэг зураач /Л.Батбилэг/, мөн “Гэгээн муза” олон улсын театрын наадмын Драмын жүжгийн төрөлд […]

mod.jpeg

2022-08-09 14:59
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарилаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Олон улсын хамтын нийгэмлэг, […]