МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 13.00 цаг хүртэл хойшиллоо

2022-08-29 10:00
tog

Өнөөдөр МАН-ын бүлэг 10.00 цагаас хуралдах товтой байсан ч МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар бүлгийн хуралдаанаа хойшлуулжээ. Мөн Засгийн газарт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүйтэй холбогдуулан ийн түр хойшлуулсан байна.

Намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Засгийн газрын бүтцэд орох өөрчлөлтийг чухалчлан ярьцгаах бөгөөд 10.00 цагт товлосон ч, 13.00 цаг хүртэл хойшлуулжээ.