mon-1280x873.jpg

2022-08-31 15:13
Туркийн Истанбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээн есдүгээр сарын 4-нийг дуустал үргэлжилнэ. Тэмцээнд 44 орны 174 тамирчин өрсөлдөж буй бол манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор есөн тамирчин хүч үзэж байна. Өсвөр үеийнхний хөвгүүдийн 93 кг-ын жингийн суултын төрөлд Б.Эрхэмжаргал 242.5 кг-ыг өргөснөөр мөнгө, таталтын төрөлд 240 кг-ыг […]

tavin.png

2022-08-31 14:29
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр томиллоо. Н.Тавинбэх нь Эрчим хүчний сайд байсан бөгөөд мягмар гаригт Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн томилогдсон юм. Үүнтэй холбогдуулан ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг чөлөөлж, Н.Тавинбэхийг оронд нь томилжээ.

hurelbaatar-1.jpg

2022-08-31 14:11
Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Төлбөрийн тэнцэл 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай байгаа тул төгрөгийн ханшид дарамт ирсээр байна. Энэ нөхцөлд бид бодлогын хүүг өсгөнө. Одоо бодлогын хүү 10 хувь байна. Манай яам нийт 12 ажил хариуцна. Эдгээрийн нэг нь хилийн боомтууд. Томоохон төслүүдийг ач холбогдлоор нь жагсаана. Монгол […]

uchral.png

2022-08-31 14:06
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал: Төрийн хэмнэлтийн хууль болон Төрийн хяналтын хуулийн хэргэжилт, цахим монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүргийг Ерөнхий сайд өглөө. Авлигын индексийг бууруулахын тулд цахим үндэстэн хөтөлбөрийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллана. Өнөөдрийн байдлаар 266 мянган тоон гарын үсэг олгосон. Тоон гарын үсгийг […]

obuna1.png

2022-08-31 11:36
Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим яамны дэд сайдуудыг томилж байна. Тэгвэл Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар Б.Болор-Эрдэнийг томилжээ. Тэрбээр өмнө нь Цахим хөгжил, харилцаа холбооны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. Тэгвэл түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус яамны дэд сайдаар томилохоор шийдвэрлэсэн талаар бид өмнө мэдээлсэн.

ariun-1280x854.jpg

2022-08-31 10:39
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяаг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилохоор болжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХНХ-ийн сайд асан А.Ариунзаяад ахлах зөвлөхөөр ажиллах санал тавьсан тавьж, тэрээр саналыг хүлээн авсан аж. Одоо хуралдаж буй Засгийн газрын ээлжит хуралдаанаар томилгоог эцэслэх юм байна.

zasag-1024x629.jpeg

2022-08-31 10:12
Засгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар: Инфляцын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Газар тариалан, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар зэрэг 21 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

tog-1.jpg

2022-08-30 19:24
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.08.30) хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан […]