уучлалт-гуйлаа-1280x474.jpg

2023-10-03 13:39
Автобусны асуудалд холбоотой БНСУ-ын хоёр иргэнийг өчигдөр орой АТГ-аас баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлснээр баривчлагдсан хоёр иргэн нь аравдугаар сарын 1-нд мэдээлэл хийсэн хүмүүс биш. Харин автобус нийлүүлэгч “Zyle Daewoo Bus” болон худалдан авагч “Тэнүүн-Огоо” компанийн дунд зуучлагч хийж байсан байж болзошгүй хоёр солонгос иргэнийг баривчилсан байна. Саатуулагдсан хоёр иргэний ажилладаг компанийн талаар мэдээлэл ирээгүйг хэллээ. […]

ачаа-тээвэр.jpg

2023-10-03 13:35
Энэ онд төмөр замын тээврийн хэмжээ эрчимтэй өсөн нэмэгдэж байгааг УБТЗ-ын тээврийн үзүүлэлт нотолж байна. 2023 оны эхний 9 сарын байдлаар “Улаанбаатар төмөр зам” ХНН 23.7 сая тонн ачаа тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 22.7 хувиар илүү байна. Тэр тусмаа экспортын тээврийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 46.1 хувиар илүү байгаа нь манай […]

төсөв-өө.jpg

2023-10-03 13:31
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг өнөөдөр Сангийн яамнаас сэтгүүлчдэд танилцууллаа. Ирэх оны эдийн засгийн өсөлтийг 7% гэж төсөөлж байгаагаа Сангийн сайд Б.Жавхлан хэлэв. Макро үзүүлэлтүүдээс харвал дотоодын нийт бүтээгдэхүүний үнийг 74,000 тэрбум төгрөг гэж тооцсон бол төсвийн орлогыг 25.3 их наяд төгрөгөөр, зарлагыг 27.2 их наяд төгрөгөөр тооцоолжээ. Мөн төсвийн алдагдал 2.1 их наядаар […]

автобус-1280x853.jpg

2023-10-03 13:26
ХҮН намын хуульчид “Daewoo Bus” компанийг Солонгосын хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг тус улсын Элчин сайдын яаманд өнөөдөр хүргүүллээ. Энэ асуудалтай холбоотойгоор ХҮН намын хуульчид Солонгосын Элчин сайдын яаманд хүсэлт, шаардлагаа өгөв. НИТХ дахь ХҮН намын бүлгийн дарга Д.Гантулга “Автобуснуудыг худалдан авахдаа Монгол талаас тендерийн хуулийн дагуу явуулаагүй, нууцад оруулсан. Мөн оруулж ирсэн автобуснууд нь шаардлага […]

орон-сууц.jpg

2023-10-03 13:13
Орон нутаг дахь орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулжээ. Монголбанкны эх үүсвэрээр орон нутагт орон сууц худалдан авахад олгох ипотекийн зээлийн дээд хэмжээ 100 сая төгрөг байсныг 150 сая төгрөг болгон нэмэгдүүлэв. Мөн Даатгалын тухай хуульд 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлттэй уялдууланОрон […]

багш-нарын-ажил-хаялт.png

2023-10-03 13:06
“Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо”-ны гишүүн 150 гаруй сургуулийн багш, ажилчид аравдугаар сарын 5-нд ажил хаялт зарлах болсон талаараа мэдээлсэн. Тэд 2024 оны нэгдүгээр сараас багшийн цалинг 60 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны яаманд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос салбарын хэмжээнд хамтын хэлэлцээг эхлүүлэх мэдэгдэл саналыг тэдэнд хүргүүлжээ. Уг санал, […]

мөнгө-нэ.jpg

2023-10-03 13:00
Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг өнөөдөр Сангийн яамнаас сэтгүүлчдэд танилцууллаа.  Ирэх онд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх үүднээс иргэдийн орлогыг инфляцтай уялдуулж 10% нэмэгдүүлэх гэж буйг яамны зүгээс онцлов. Тодруулбал цалин, тэтгэвэр, тэтгэмж, халамжийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тооцжээ. Үүнд 881.4 мянган хүн хамрагдах бөгөөд шаардагдах төсөв нь 881 тэрбум төгрөг гэж үзсэн […]

мөнхсайхан.jpg

2023-10-03 12:54
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хурал өчигдөр болж, Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ. Нэр дэвшигчийн материалыг 2023 оны есдүгээр сарын 20-27-ны хооронд хүлээн авсан бөгөөд энэ хугацаанд хуульч Б.Гүнбилэг, О.Мөнхсайхан нар нэрээ дэвшүүлсэн юм. Нийт шүүгчийн олонхын санал авсан О.Мөнхсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д […]

эрдэнэс-таван-толгой.jpg

2023-10-03 12:37
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 75 багц буюу 480 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжлаа. Арилжаанд 2 худалдан авагч оролцсон бөгөөд коксжих нүүрсийг тонн тутмыг 148.2 ам.доллараас дуудаж, 153.7 ам.долларт хэлцэл хийгдлээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 50 удаагийн арилжаагаар 726.9 сая ам.долларын үнэлгээ бүхий 5,958.4 мянган […]

p1ch5k53ei1uoi1tvf1van1sek1ltr1.jpg

2023-10-02 15:59
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар шинээр худалдан аваад буй ногоон автобусны талаар байр сууриа илэрхийлж, мэдээллийн zarig.mn, isee.mn сайтад тайлбар өгчээ. Тэрээр автобус худалдан авах асуудалд өөрөө огт оролцоогүй, улсын төсвөөс баталсан эх үүсвэрийг Засгийн газрын гишүүн, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга хариуцан ажилласан. Автобус худалдан авах асуудал, төсөв нь Ж.Сүхбаатарын сайдын гарын үсгээр шийдэгдсэн гэж […]