Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Үдээс хойших хуралдаанаар Ирээдүйн өв сангийн талаар мэдээлэл сонсоно.
09:49 2023/10/27
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлэлцэж байна.
Гэр бүлийн харилцаанаас үүсэх бүх төрлийн маргааныг тусгайлсан журмаар зохицуулахгүй байхаар төсөлд тусгажээ.
Нэхэмжлэлийн шаардлагад бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг гаргуулах, цахилгаан, дулаан, утсан харилцаа, хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсны улмаас мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн төрөлтэй байхаар хуулийн төсөлд тусгасан байна.