2024-01-29 11:20
Ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэгдүгээр сарын башёгийн ялагч боллоо. Тэмцээний сүүлийн өдөр аварга Теронофүжи Г.Ган-Эрдэнэ болон секиваки Котоновака нар ижил 12 даваатайгаар тэргүүлж байв. Аварга Г.Ган-Эрдэнэ озеки Киришимаг, Котоновака Тобизарүг тус тус ялснаар түрүү бөх нэмэлт барилдаанаар шийдэгдэх болов. Улмаар нэмэлт барилдаанд өрсөлдөгчөө унагаснаар Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Эзэн хааны цомыг ес дэх удаагаа хүртлээ. Гэмтлийн улмаас гурван тэмцээн дараалан өнжсөн […]