2023 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлснийг Татварын Ерөнхий Газар(ТЕГ)-аас мэдээллээ.
Тодруулбал энэ удаагийн буцаан олголтоор 1,203,803 татвар төлөгч иргэнд 90.1 тэрбум төгрөг олгож байгаа аж.
Дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо 17,697 татвар төлөгч иргэн 454.6 сая төгрөгийн хөрөнгийн татвараа шимтгэлгүй, хялбархан төлжээ.