MongolZ баг TYLOO-г хожсоноор “eXTREMESLAND” тэмцээний хасагдах шатанд шалгарлаа

2024-01-26 17:191min0
b3dr7j_JMyEZlk9eLkbMDcfdqI1LV_x974

И-спортын CS2 тоглоомын “eXTREMESLAND” тэмцээн БНХАУ-ын Шанхай хотын Perfect World Esports Center-д болж байгаа билээ.

Энэ сарын 28-н хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас MongolZ баг оролцож байгаа бөгөөд А хэсэгт TYLOO, ACME, ON Sla2ers-тай багтсан.

“eXTREMESLAND” тэмцээнд найман баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа. Play off буюу хасагдах шатанд дөрвөн баг өрсөлдөж түрүүлсэн нь 25,000 ам.долларын эзэн болно.

Манай улсын баг хэсгийн хамгийн шийдвэрлэх тоглолтоо TYLOO багийн эсрэг өнөөдөр хийж 28:26 онооны харьцаатай хожлоо. Ингэснээр хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарсан юм.

MongolZ багийн хасагдах шатны тоглолтууд энэ долоо хоногийн Ням гарагт ВО3 журмаар болно.

MongolZ багийн бүрэлдэхүүн:

зураг

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй