124986959_455046322134655_5676126097592881258_n-1.png
2020-12-02 11:12
Өчигдөр буюу энэ сарын 1-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 748 гомдол мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 271, хулгайтай холбоотой 8, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 42, гэмт хэргийн шинжтэй 33 мэдээлэл ирсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 13, гэмтсэн 10, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 51, хүний биед […]

D95_2_912_0004_600-1.jpg
2020-12-02 10:54
Өчигдөр буюу энэ сарын 1-н буюу өнөөдрийн 15.00 цагт орон нутагт ноцтой осол гарч хүний амь нас хохирчээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр Уурхайн дөрвөн замын уулзварт “Foton” загварын ачааны автомашин, “Toyota Cresta” маркийн суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь хохирч, хоёр хүн гэмтжээ. Тээврийн цагдаагийн […]

v8gzv-sGdjk.jpg
2020-12-01 14:30
Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Ийм төрлийн зөрчил гаргасан 121 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож, 46 хүнд хуулийн хариуцлага тооцоод байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд цагдаагийн алба хаагчид цахим орчин дахь хууль бус үйл ажиллагааг олж илрүүлэхэд хяналт тавьж […]

shuuh-1.jpg
2020-12-01 13:32
Авлгын хэрэгт холбогдсон Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 01-ний 08.30 цагт товлогдсон байна. Гэвч нэр бүхий арван шүүгдэгчээс Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолын дагуу Ховд, Сэлэнгэ, Дорноговь аймгуудад хөл […]

03-6-1-1-1.jpg
2020-12-01 12:01
Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Онцгой дэглэмийн үед согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон ч архидан согтуурсан цөөнгүй зөрчил гарч байна. Өчигдөр /2020.11.30/ гэхэд 79 хүнийг эрүүлжүүлэх байрт саатуулсан бол согтуугаар автомашин жолоодсон 18 жолоочийг илрүүлжээ. Мөн хүний биед халдсан хэрэг 16 бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр нийт 683 […]

.jpg
2020-12-01 11:05
Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болж байна. С.Баярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг хоёр жилээр хасаж, гурван жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 […]

shuuh-1.jpg
2020-12-01 09:27
Улсын Дээд шүүх Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллах журмаа саяхан батлан гаргасан юм. Журмын дагуу шүүх хуралдаан хийх бэлтгэл ажлыг хийж, ирэх долоо хоногоос шүүх хурлуудаа товлон зарлаж эхэлжээ.  Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим ирэх Даваа гарагт буюу 12 дугаар сарын 7-нд хуралдаж, нийт 11 хэргийг хянан хэлэлцэх болсон байна. […]

unnamed-13-1-1-1-1-1-2-1-1-2.jpg
2020-12-01 08:31
Өнгөрөгч долоо хоногт нээлттэй хорих ангиас оргосон ялтныг эрэн хайж саатуулсан байна. Тодруулбал, энэ сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь 457 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байсан ялтан оргон зайлсан байна. Оргосон ялтан нь тус аймгийн Дуут сумын харьяат 26 настай эрэгтэй Б гэгч байсан ба түүнийг оргосноос […]

Judgment_of_God-1.jpg
2020-11-30 16:15
Дуу, дүрсний төхөөрөмж ашиглан шүүх хуралдаанд оролцох зааврыг Захиргааны хэргийн давж заалдах шүүхээс гаргалаа. Хэргийн оролцогч техникийн нөхцөл, бололцоог бүрдүүлсэн тохиолдолд “Zoom” аппликэйшн ашиглан, өөрийн байгаа газраасаа шүүх хуралдаанд оролцох боломжтой болж байна.  Хэргийн оролцогч нь интернэт сүлжээ, камер, чихэвч, микрофон, чанга яригч зэрэг техникийн бүрэн бүтэн байдал,  мөн технологийн горимтой холбоотой хувийн нууцлалыг өөрөө хариуцах юм байна. Зарлагдсан шүүх […]

D95_2_912_0004_600-1-1-1-1-1.jpg
2020-11-30 15:55
Цагдаагийн байгууллагад өчигдөр нийт 613 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 26 дуудлага ирсэн байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 48, хулгайн найман хэрэг бүртгэгджээ. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 иргэнийг саатуулж, 46 хүнийг эрүүлжүүлжээ.