Өнгөрөгч долоо хоногт нээлттэй хорих ангиас оргосон ялтныг эрэн хайж саатуулсан байна.
Тодруулбал, энэ сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ховд аймаг дахь 457 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байсан ялтан оргон зайлсан байна.
Оргосон ялтан нь тус аймгийн Дуут сумын харьяат 26 настай эрэгтэй Б гэгч байсан ба түүнийг оргосноос хойш 24 цагийн дотор албаныхан олж, саатуулжээ. Хэргийг Ховд аймаг дахь цагдаагийн газарт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.