Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын Гамшгаас хамгаалах түр штаб/ГХТШ/ өнөөдөр цахимаар хуралдаж хэд хэдэн шийдвэрүүдийг гаргасан байна.
Тус хуралд ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцом оролцож Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг агаарын тээврээр зөөхтэй холбоотой нислэгийн аюулгүй байдлыг хангах, цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлуудыг өндөр дээд хэмжээнд зохион байгуулах зэрэг үүрэг чиглэлүүдийг өгөв.
Түүнчлэн ИНЕГ-ын Гамшгаас хамгаалах түр штабын гишүүд болон Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба, Иргэний нисэхийн үндэсний төв, агаарын тээвэрлэгч “Хүннү эйр”, “Аэромонголиа” авиакомпаниудын удирдлагууд оролцсон цахим хурал болж орон нутгийн нислэг үйлдэхтэй холбоотой бэлтгэл ажил хангах асуудлаар ярилцлаа.
“Ковид-19” цар тахалтай холбоотой албан ёсны мэдээлэл болон иргэний нисэхийн салбартай холбоотой нэгдсэн мэдээ мэдээлэл, тушаал шийдвэрүүдийг www.news.mcaa.gov.mn сайтаас тогтмол авч байна уу гэж ИНЕГ-аас мэдээлэв.