Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 иргэнийг саатуулж, 46 хүнийг эрүүлжүүлжээ

2020-11-30 15:551min
D95_2_912_0004_600-1-1-1-1

Цагдаагийн байгууллагад өчигдөр нийт 613 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 26 дуудлага ирсэн байна.

Харин гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 48, хулгайн найман хэрэг бүртгэгджээ. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 иргэнийг саатуулж, 46 хүнийг эрүүлжүүлжээ.