2019-10-22 11:13
Гурван метр гүн нүхэнд унасан гурван настай хүүг Онцгойгийн аврагчид эсэн мэнд гаргажээ. Тодруулбал Дорнод аймгийн Гурванзагал сумын Рашаант багийн “Хонхор шүүт” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 7 км-т/ Ц гэх гурван настай, эрэгтэй хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлага энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр Онцгой байдлын албанд иржээ. […]