Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлсэн.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан өнөөдөр (2019.10.22) 09:30 минутад товлогдсон байв. Гэвч шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн, Ариунболд, Э.Хашчулуун нар Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай тул А.Ганбаатарт холбогдох шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг хүлээн авчээ. Тиймээс шүүх хуралдааныг 2019 оны аравдугаар сарын 31–ний өдрийн 08:30 минутад хийхээр товлосон байна.