gantulga-ch.jpg
2019-09-18 17:35
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Гантулга өнөөдөр өөрийн сонгогдсон тойрог Баянзүрх дүүргийн VI, XXV хороодод ажиллаж, эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрх иргэдийн эрхийг ноцтой зөрчиж буй зарим хашаа, хашлагыг буулгах, газар чөлөөлөх талаар нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албаны холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг өглөө. Тодруулбал, Баянзүрх дүүргийн VI хороо Бөхийн өргөөний зүүн урд талд байрлах, хуучнаар шинэ […]

11-13.jpg
2019-09-18 16:41
АНУ-ын “Эд Нэф” сангийн санхүүжилтээр “Дэл оюу дөл” ХХК-ийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө. Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайдын Эрүүл мэндийн зөвлөх Н.Хүрэлбаатар, Халамж үйлчилгээ хариуцсан референт Н.Гүнчинхүү, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга О.Чинзориг […]

1-34.jpg
2019-09-18 14:55
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн наймдугаар сарын 14-ний өдөр Явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 19 дүгээр хороололд байрлах “Нэхмэлийн шар” байруудын газар чөлөөлөлт, […]

17-6.jpg
2019-09-17 17:14
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Бүгд найрамдах холбооны Герман Улсын Штэйн Мюллер инженеринг компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Штэйн Мюллер инженеринг компани нь нүүрсний шаталтаас үүсэх хорт утааг багасгах чиглэлээр мэргэшсэн 160 жилийн түүхтэй компани юм байна. “Герман болон зүүн, төв Европын оронд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын зуухны шинэчлэлт хийсэн аж. […]

03-6.jpg
2019-09-17 15:14
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Оксфортын их сургууль, “Билл Мелинда Гэйтс” сан Аксесс Сольюшинс ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Цахим эрин дэх Монгол Улс” төслийн судалгааны тайлан, бодлогын зөвлөмжийг танилцуулах “Цахим эрин дэх нүүдэлчид” олон улсын бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон төрийн байгууллагууд, технологийн […]

guuren-garts-1.jpg
2019-09-16 15:21
Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, Замын цагдаагийн баруун урд талын дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр (2019.09.16) нээлээ. Нээлтийн үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Улаанбаатарчууд таван жилийн амьдралынхаа нэг жилийг машин дотроо өнгөрүүлж байна гэсэн судалгаа харсанаа дурьдаад, түгжрэлийг бууруулахад энэ гүүр том тус нэмэр оруулна гэдэгт би […]

15-7.jpg
2019-09-16 10:40
“Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” өдөрлөгийн үеэр Нийслэлийн Спортын хорооноос 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороодтой хамтран Д.Сүхбаатарын талбайн баруун талын авто замын дагуу “Спортлог Улаанбаатар” биеийн тамир, спортын өдөрлөг зохион байгуулж 732 хүн хамрагджээ. Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороод Олс таталтын тэмцээн зохион байгуулж 32 хорооны 488 иргэн, Хан-Уул дүүрэг үндэсний ширээний шагайн […]

sain-card.jpg
2019-09-16 09:41
Хотын захирагч С.Амарсайхан энэ сарын 14-ний өдөр Сүхбаатарын талбайд холбон “Цэвэр агаартай-машингүй өдөр”-ийн нээлтэд оролцоод, үдээс хойш “Таван толгой түлш” компани дээр очиж ажиллалаа. Түүнтэй хамт Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчины бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс байлцлаа. “Таван толгой түлш” компанийн […]

2-20.jpg
2019-09-16 09:06
Нийслэлийн айл өрхүүдийн халаалтыг өнөөдрөөс буюу есдүгээр сарын 15-ны өдрөөс өгөхөөр болжээ. Айл өрх, эмнэлэг, цэцэрлэг сургуулийн халаалтыг есдүгээр сарын 15-наас холбодог. Харин албан байгууллагууд халаалтаа аравдугаар сарын 1-нээс өмнө урьдчилан авахыг хүсвэл энэ талаарх өргөдлөө “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хүргүүлж, гэрээ хийснээр дулааны эрчим хүчид холбогдох боломжтой юм байна. Одоогийн байдлаар нийслэлийн 800 гаруй […]

1-26.jpg
2019-09-14 15:16
Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичиг, ажлын хэсгийн […]