“Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” өдөрлөгийн үеэр Нийслэлийн Спортын хорооноос 9 дүүргийн Биеийн тамир, спортын хороодтой хамтран Д.Сүхбаатарын талбайн баруун талын авто замын дагуу “Спортлог Улаанбаатар” биеийн тамир, спортын өдөрлөг зохион байгуулж 732 хүн хамрагджээ.
Хан-Уул, Сүхбаатар, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороод Олс таталтын тэмцээн зохион байгуулж 32 хорооны 488 иргэн, Хан-Уул дүүрэг үндэсний ширээний шагайн наадгайн тэмцээн зохион байгуулж 10 хорооны 30 иргэн, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо буухиа тэмцээн зохион байгуулж 17 цэцэрлэгийн 85 багш, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо дээс тоглох тэмцээн зохион байгуулан эрэгтэй 12, эмэгтэй 14 иргэн, гир өргөлтийн тэмцээн зохион байгуулан 13 иргэн, байрнаас уртад хайралтын тэмцээн зохион байгуулан 10 эрэгтэй хүүхэд, Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо 3 х 3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулан 8 багийн 24 хүүхэд, Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо волейбол, дугуйн спортын үзүүлэх тоглолт зохион байгуулан 40 хүн, Налайх, Багануур, Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороод бадминтоны тэмцээн зохион байгуулан 16 хүн тус тус оролцсон байна.
Мөн Монголын дугуйчдын холбооноос санаачилсан 5000 гаруй дугуйчдын парадад хотын Захирагч С.Амарсайхан оролцлоо гэж Нийслэлийн Спортын хорооноос мэдээллээ