“Oldenburg International Film Festival” энэ сарын 13-15-нд  Герман улсад болсон билээ. Тус кино наадамд найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” уран сайхны кино тун амжилттай оролцжээ. Уг кино “Spirit of Cinema”  буюу “Кино урлагийн амин сүнс” шагналыг хүртлээ.

Хоёр цаг үргэлжлэх “Хийморь” уран сайхны кино нь  монгол морь, монгол бахархал, монгол хүний эх орноо хайрлах сэтгэл, хүн байгалийн холбоо, монгол философийг багтаасан юм.

“Oldenburg International Film Festival” нь эхний тавд багтдаг олон улсын кино наадам ажээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн