-1024x543.jpg
2020-10-08 09:28
Нийслэл хотын түгжрэл эрс нэмэгдсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд: Нийслэлийн төр захиргааны албан хаагчдын ажил эхлэх, тарах цагийг зөрүүлэх, уян хатан цагийн хуваарьтай болгох ажлыг зохион байгуулах, Хувийн хэвшил, худалдаа үйлчилгээний байгууллагуудын бараа таталт, хүргэлт, түгээлтийн үйлчилгээ хийж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөний ачаалал ихтэй цагуудтай зөрүүлэх арга хэмжээ авч ажиллах, Авто зогсоолын нэгдсэн […]

6714_900.jpg
2020-10-06 12:06
Нийслэлийн хэмжээнд таван мянга орчим лифт бүртгэлтэй аж. Үүнд гацдаг, гэнэт доош унадаг гэх мэт техникийн шаардлага хангаагүй, хүний амь насанд эрсдэлтэй лифт ч бий. 2020 он гарсаар хоёр давхрын завсар гацсан цахилгаан шатнаас лифтний хонгил руу нэг хүн унаж амь насаа алджээ. Лифтний худаг нь тухайн байгууламжийн нэг давхраас 1.5-2.5 метрийн гүнд байдаг байна. […]

0352b8d8d09c1fb1d3e5a59fc5363bbc_x3.jpg
2020-10-06 10:13
Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж, хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг буулгах ажлын хүрээнд нийт 330 байршилд зөрчил илэрсэн байна. Зөрчлийг арилгахаар нийслэлийн холбогдох албаныхан ажиллаж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах TRUE L хотхоны урд хэсэгт явган хүний […]

b7e888aa8f893c258b84240995d51e88_x3.jpg
2020-10-06 10:07
Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг буулгах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд ажиллаж, нийтийн эзэмшил талбайд дур мэдэн барилгын хашаагаа сунгаж явган хүний зам хаасан асуудлыг шийдвэрлэлээ. Дүүргийн 4 хороо буюу […]

120919897_967618750390478_7632770860275765165_n_20201005033558-1-1024x512.jpg
2020-10-05 17:00
Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанд дүүргийн сонгуулийн хорооны удирдлагууд болон нийслэлийн харьяа байгууллагын холбогдох албаны хүмүүс оролцож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон цаашид зохион байгуулах ажлуудын талаар хэлэлцэв. СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад […]

ogbrs2qn-1024x671.jpg
2020-10-05 13:25
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах 121 дүгээр цэцэрлэг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтад орж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Тус цэцэрлэг нь өмнө нь 6 бүлэгт 26 багш, ажилтай, 150 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан бол шинэ барилга ашиглалтад орсноор 10 бүлэгт 41 […]

60ce6e142a84f1db8fb6646592a631c2_x3.jpg
2020-10-05 13:02
Нийслэлиийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Дараа нь нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан таван агуулах, түрээсийн 35 агуулах, хангамжийн 30 бааз, Тавантолгой түлш […]

Niitiinteever1_20201002124349.jpg
2020-10-03 11:07
УИХ-ын гишүүд чуулганы хуралдааны үеэр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах талаар холбогдох албаныхнаас мэдээлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Түгжрэлд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар 604 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Өнөөдөр хөдөлгөөнд оролцож байгаа автомашины 70 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. 60-аас […]

7C18D6E8-3B3D-4609-B35F-51B26B81ADB2_w1200_r1-1024x576.jpg
2020-10-02 13:56
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-аас согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын короновируст халдвараас сэргийлэх ажилд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Улсын ахлах байцаагч н.Хонгор шалгалтын талаар “Ковид-19 цар тахалтай холбоотойгоор УОК болон НОК-ын шийдвэрийн хэрэгжилтийг хариуцан ажиллалаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 1221 ресторан, 945 баар, 225 кафе, нийтдээ 2190 байгууллага үйлчилгээ үзүүлж байна. […]

06.jpg
2020-10-02 13:37
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо Мамбадацан хийд орчмын “В” хэсэгчилсэн талбайн газар чөлөөлсөн 85 өрхийн асуудлыг шийдвэрлүүлэх тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршил Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо, Мамбадацан хийд орчмын В хэсэгчилсэн талбайд Нийслэлийн […]