Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах 121 дүгээр цэцэрлэг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтад орж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа.
Тус цэцэрлэг нь өмнө нь 6 бүлэгт 26 багш, ажилтай, 150 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан бол шинэ барилга ашиглалтад орсноор 10 бүлэгт 41 багш, ажилчидтайгаар 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар үйл ажиллагаа нь өргөжин нээгдлээ. Ингэснээр 12 дугаар хороо буюу Биокомбинатын 2-5 насны хүүхэд, багачууд цэцэрлэгийн өмнөх боловсролд 100 хувь хамрагдаж эхэллээ.
Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, дүүргийн 12 дугаар хорооны ИТХ-ын төлөөлөгч О.Анхбаяр болон бусад холбогдох албаныхан оролцлоо.