COVID-19 цар тахлын нөлөөгөөр Европын холбооны орнуудад дугуйн дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийхэд хүргэжээ. Нийтдээ 1 тэрбум гаруй еврогийн хөрөнгө оруулсан тухай ВВС агентлаг мэдээлсэн аж.
Европын бүсийн орнуудад хөрөнгө оруулалт хийсний үр дүнд 2300 км шинэ дугуйн зам бий болсон гэнэ. Үүнээс өмнө Европын хотуудад нийтийн тээвэр нэр хүндтй байсан бол өдгөө хүмүүс цар тахлын үеэр аюулгүй байдлаа хамгаалах сонголтыг илүү чухалчлах болсон байна.
“Коронвирусээс өмнө бид дугуйн зам барьдаг ч автомашинтай хүмүүс эсэргүүцдэг байлаа. Тэр үед бидэнд дугуйн зам барихын тулд коронвирус хэрэгтэй гэж хэн нэгэн хэлж байсан юм” гэж Милан хотын мэрийн хот төлөвлөлтийн асуудал эрхэлсэн орлогч Пьерфранческо Маран мэдэгджээ.
Коронавирусээс болоод дугуйчдын тоо хотод 7 дахин нэмэгдсэн байна. Тэгвэл Парист 3 дахин, Брюссельд 2 дахин өсчээ.
Эх сурвалж: Mir24.tv
Марта