04-50.jpg
2021-08-16 08:40
Баянбүрдийн тойргийн авто замд 11.500 ам метр асфальт бетон хучилт болон хэвтээ тэмдэглэгээний ажил хийх болсонтой холбогдуулан тойрог орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг маргаашнаас энэ сарын 21-ны 23.00 цаг хүртэл хэсэгчлэн хаах болжээ. Ажил гүйцэтгэх хугацаанд иргэдийг хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган, авто замын тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас анхааруулав. Тус ажлыг […]

01-71.jpg
2021-08-16 08:31
Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар ажиллаж байна. Тодруулбал, […]

03-54.jpg
2021-08-14 10:25
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хяналтын хороо өнөөдөр хуралдаж, “Гранд лайн”  ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг цуцлах шийдвэр гаргав. Энэхүү хуралд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэдийн төлөөлөл оролцсон юм. “Гранд лайн” ХХК нь нийслэлийн Засаг даргын 2013 оны А/533 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг Амгалан орчмын 236 нэгж талбарт төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан […]

01-61.jpg
2021-08-13 09:09
Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, “Яармаг” худалдааны төвийн уулзвараас хойших 0.8 км авто замын ажлын явц 85 хувьтай байна. Тус замын ажлын хүрээнд далангийн дүүргэлт, цементээр бэхжүүлсэн суурь, хашлага суурилуулах, асфальт бетон хучилт, борооны ус зайлуулах шугам, хэвтээ тэмдэглэгээний ажлууд хийгдэж, авто замын зорчих хэсэг бүрэн дууссан. Тухайн авто замын явган хүний замын трасст 25 нэгж […]

07-20.jpg
2021-08-12 11:37
Нийслэлийн хэмжээнд 2021 оны төсвийн хөрөнгөөр хийж буй тохижилт, бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газраас төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор захиалагч, гүйцэтгэгч байгууллагын инженер, техникийн ажилтнуудад стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, чанарын шаардлагыг хангуулах арга зүйн зөвлөмж өгч, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллалаа. Нийт […]

07-19.jpg
2021-08-11 16:17
Нийслэлийн Засаг даргын  2021 оны “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамж гарсан. Тус захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, зуслангийн бүсэд иргэд чөлөөтэй нэвтэрч амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай […]

04-34.jpg
2021-08-09 17:07
ОХУ-ын Якутад гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхэж, агаарын бохирдол үүсгэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаагаас зарим зүйлийг тодрууллаа. -ОХУ-д гарсан түймрийн нөхцөл байдал ямар байна вэ. Хохирлын хэмжээ гарсан уу? -Одоогийн байдлаар ОХУ-ын Якутын бүс нутгийн Дунд Сибирт гарсан түймэр унтраагүй бөгөөд орон нутгийн иргэд болоод гал унтраах ангийнхан түймрийг унтраахаар […]

03-35.jpg
2021-08-09 14:33
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьсан. Дээрх орон сууцны барилгын дундах 0.2 га талбайд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан “Марта Грийн” ХХК тус газраа барилга барих гэж байсныг Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд газар дээр нь ажиллан, барилга бариулахгүй байх шийдвэр гаргасан юм. […]

04-29.jpg
2021-08-08 11:36
Баянзүрх дүүргийн ЗДТГ Монгол Улсын Багшийн их сургуулиас Офицерүүдийн ордон хүртэл дугуйн зам тавихаар ажиллаж байна. БЗД-ийн 13 дугаар хорооллын уулзвар, Офицерүүдийн ордон хүрэх автозам голдоо явган хүний замтай. Энд дугуйн зам байх тохижилтыг хийж байгаа юм аж. Одоогийн байдлаар дугуйн зам хучилт авах эсэхийг шалгаж, хоёр бульварийг бүрэн тэгшилж хучилт хийхэд бэлэн болгожээ. Гурав […]

03-27.jpg
2021-08-07 11:29
НЗДТГ-ын дэмжлэгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран долоодугаар сарын 10-наас эхлүүлсэн “Туулын хар түнэ” археологийн судалгааны төслийн гүйцэтгэл одоогоор 70 хувьтай байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших Түргэний голын Киданы үеийн балгас буюу судлаачдын үзэж буйгаар “Ван хааны Туулын хар түнийн орд” нь дундад зууны үеийн археологийн дурсгал юм. Уг дурсгалыг малтан судалснаар архитектурын онцлог, он цаг, […]